Хувиараа хөдөлмөр эрхлэгч эрүүл мэндийн даатгалд сард 3840 төгрөг төлнө
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн, энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн юм. Ингэснээр зарим иргэний сард төлөх шимтгэлийн хэмжээ өөрчлөгдлөө.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь төлнө гэж заасан. Энэ заалт хэвээрээ байгаа буюу өөрчлөлт ороогүй. Харин
Малчин,
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн,
Гадаадын иргэн,
Харьяалалгүй хүн,
Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн,
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,
Хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),
Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
Ял эдэлж буй ялтаны хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээ 3840, жилийнх 46080 төгрөг байна.
0-18 насны хүүхэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920, жилийн 23040 төгрөг төлөхөөр тооцсон байна. Энэ мөнгийг улсаас төлөх юм.