Зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай

2016 оны 2 сарын 04

Дэлхийн 3 тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд тухайн өвчнийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм.

Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хонгил, өрөө тасалгаанд шумуул үржиж, үүрлэж байгаа талаарх мэдээллээ Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 70282853, 70282859 дугаарын утсаар яаралтай мэдээлэхийг анхааруулж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28626
0 эможи
keyboard_arrow_up