Олон улсын ЭРҮҮЛ МЭНДИЙН ДҮРМИЙН шуурхай хорооноос мэдэгдэл гаргав

2016 оны 2 сарын 04

Зика вирүст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barré syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр ДЭМБ-ын  ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.

 Мэдэгдэлд нярайн тархи жижигсэх өвчин мэдрэлийн эмгэгийн шалтгааныг тогтоох, тохиолдлын тодорхойлолт боловсруулах, мэдээлэл сурталчилгаа хийх, дамжуулагчийн тандалтыг өргөжүүлэх, Зика вирүст халдвараас сэргийлэх вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах мөн одоогийн байдлаар олон улсын аялал жуулчлал, худалдаа наймаанд хориг тавиагүй байгаа бөгөөд, аялагчдад шумууланд хазуулахгүй байх, онгоцонд шавжгүйтгэлийг тогтмол хийж байх талаар зөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28596
0 эможи
keyboard_arrow_up