МЗХ хоёрдугаар сарыг “Элгээ чөлөөлье” сар болгон зарлалаа

2016 оны 2 сарын 03

Монголын Залуучуудын Холбоо 2016 оныг залуусаа “Чөлөөлье” уриа дэвшүүлж энэ хүрээндээ сар бүрийг өөр өөр онцлог нэршилтэйгээр бодлого чиглэлээ тодорхойлон ажиллаж байгаа. Бид нэгдүгээр сарыг “Уушгиа чөлөөлье” сар болгон зарласан бол энэ хоёрдугаар сарыг “Элгээ чөлөөлье” сар болгон зарлаад байна.

“Элгээ чөлөөлье” сарын хүрээнд МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн байнгын хороотой хамтран элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, зөв хооллох, эрүүл идэвхтэй амьдралын хэвшил дадлыг бий болгох, Монголчуудын элэгний өвчлөлийн өнөөгийн байдал, түүнээс гарах арга замуудыг тодорхойлох эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулах аж. Тодруулбал, “Элгээ чөлөөлье”  өглөөний бүтээлч уулзалт, “Элгээ чөлөөлье” уулзалт хэлэлцүүлэг, “Элгээ чөлөөлье” эрдэм шинжилгээний бага хурал, “Ирээдүйд тэмүүлэх нас” өсвөр насныханд зориулсан төсөл, “Амжилтанд хүрэх 7 дадал” сургалт, “Илгээлтийн эзэд II” хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагаа болох юм байна .

Түүнчлэн уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, өөх тос ихтэй идээ, ундаанаас татгалзахыг уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28560
0 эможи
keyboard_arrow_up