Төсөл амжилттай хэрэгжсэнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна

2016 оны 1 сарын 27

 Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-ын Засгийн газрын санхүүгийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд Эрүүл мэнд, спортын яамнаас “Хавдар судлалын үндэсний төв”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-т нийт  21 сая евро буюу эмнэлэг тус бүрт долоон сая еврогийн санхүүжилттэй төсөл хэрэгжиж байгаа билээ.
 Монгол улсын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн орчин үеийн технологийг нэвтрүүлж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгтой төсөл юм.  Төслийн гүйцэтгэгчээр  “Вамед Инженеринг” компани ажиллаж байгаа бөгөөд,  тус компанийн удирдлагууд өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатартай уулзлаа.  
 Энэхүү төсөл нь 2016 онд тоног төхөөрөмж нийлүүлэлт, болон эмч мэргэжилтнүүдийн сургалтыг хийж дуусгах төлөвлөгөөтэй юм. Гэвч Хавдар судлалын үндэсний төвийн барилгын ажил хийгдэж дуусаагүй байгаа тул тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт хийж дуусах хугацаа 2017 он хүртэл сунгагдахаар байна. Энэ төсөл нь эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж байгаа төслийн нэг бөгөөд хэрэгжилтийн үр дүнгээ өгч эхлэж байна. Төсөл хэрэгжсэнээр гурван эмнэлэг сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр оношилгоо, эмчилгээ хийх боломж бүрдсэн төдийгүй өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчин сайжирна гэж үзэж байнэ хэмээн  сайд Ц.Оюунбаатар  онцолсон юм.
  Мөн цаашид танай компани тоног төхөөрөмжийн баталгаат засвар, хэвийн үйл ажиллагаа зэрэгт анхааран, туслан гүйцэтгэгч компаниудад хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний сургалтыг холбогдох инженер, техникийн ажилчдад хийх, болон сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмжийн эмнэлзүйн арга, аргачлал сургалт хийх асуудалд анхаарч ажиллахыг  компанийн удирдлагуудаас  хүслээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28283
0 эможи
keyboard_arrow_up