ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ зардлыг 20.000 болголоо

2016 оны 1 сарын 14

Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэн даатгалын гэрээ бүхий улсын болон хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлсэн тохиолдолд даатгалын сангаас доорх зардлыг хариуцдаг. 

Тухайлбал хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн үйлчилгээ, оношлогоо, шинжилгээ, өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээ, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх, хөнгөвчлөх үйлчилгээ, Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ, Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн, өрх, сум, багийн эмчийн жороор олгох 134 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авахад зардлын тодорхой хувийг  даатгалын сангаас хариуцаж байна.

Даатгуулагч дээрх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авч, жилдээ 1 800 000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй байсныг 2 000 000 төгрөг болгон 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүллээ.

Түүнчлэн өртөг өндөр бүхий зарим мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлж  байгаа бөгөөд тухайлбал зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд даатгалын сангаас 5.484.000 төгрөг, түнхний хиймэл үе хийлгэхэд 5.250.000 төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4.875.000 төгрөг төлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27799
0 эможи
keyboard_arrow_up