Эрэгтэйчүүд, Хөвгүүдийн эрүүл мэндийн гарын авлага хэвлэгдэн гарлаа

2016 оны 1 сарын 12

Монгол Улсын Засгийн газар нь “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” стратегийн бодлогын баримт бичгийг 2014-2018 онд хэрэгжүүлэх бөгөөд энэхүү бодлогын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдийн өвөрмөц онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бий болгох зорилгоор “Эрэгтэйчүүд, хөвгүүдийн кабинет”-ийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд байгуулсан. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 293 дугаар тушаалаар “Эрэгтэйчүүд, хөвгүүдийн кабинетийн бүтэц, үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ыг батлан гаргасан билээ.  

Дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гарын авлагыг анх удаа шинээр хэвлүүлэн гаргаснаар эрэгтэйчүүд, хөвгүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралт буурна гэж үзэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27683
0 эможи
keyboard_arrow_up