Хотжилт ба Эрүүл мэнд хөтөлбөр батлагдлаа

2016 оны 1 сарын 06

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хотжилт ба эрүүл мэнд” хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

    Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

    Хотжилтод хамгийн их өртөж байгаа Улаанбаатар хотын хувьд жил бүр 18-20 төрлийн халдварт өвчин бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 50-54 хувийг Улаанбаатар хотын өвчлөл эзэлж, зонхилон тохиолдох халдварт өвчнөөс халдварт шар, цусан суулга, хоолны хордлогот халдвар, сүрьеэ өвчний тархалт буурахгүй, нийт өвчлөлийн 40 гаруй хувийг эзэлж байна.

    Иймээс иргэд, хамт олон, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус  байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан хотын оршин суугчдын  эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хотжилтоос хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахад зорилгоор хотжилт ба эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.

    Үндэсний хөтөлбөр батлагдсанаар хот, суурин газрын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүх талаар сайжруулахын тулд аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй, хариу арга хэмжээ болно  гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27480
0 эможи
keyboard_arrow_up