18 хүртэл насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалд сард 1920 төгрөг төлнө

2016 оны 1 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоожээ.

Ингэхдээ их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920 төгрөг байхаар тогтсон байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан 2 хувь байхаар тогтлоо.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтан, энэ хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээ 3840 төгрөг байна гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27424
0 эможи
keyboard_arrow_up