Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг оруулж ирлээ
-Монгол Улсад элэгний С вирусын халдвартай 150 гаруй мянган иргэн байна-
Элэгний хавдрын өвчлөлөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлж байна гэсэн судалгааг өнгөрсөн онд ДЭМБ-аас гаргасан байдаг. Хорт хавдраар хорвоог орхигсодын тоо ихсэж, нас залуужиж байгаа нь дэндүү харамсалтай хэрэг бөгөөд цөөхөн хүн амтай манай улсад энэ өвчлөл аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно.
Эрдэмтдийн гаргасан судалгаагаар Монгол Улсад элэгний С вирусын халдвартай 150 гаруй мянган иргэн өвчиндөө шаналж яваа юм. Харин нэн тэргүүнд эмчилгээнд орох шаардлагатай 50 гаруй мянган хүн байна. Тэгвэл Харвони эмийг улсын эмийн бүрт¬гэлд бүртгүүлжсэний дагуу албан ёсоор эмчилгээнд ашиг¬лахаар болсон юм. Хорт хавдраар өвчилж, хоногоо хүлээсэн иргэд ч цөөнгүй бий, өвчин нь дөнгөж эхэлж байгаа нэгэн ч бий. Тиймээс элэгний С вирусыг эмчлэх эм, тарилга хурдан оруулж ирээсэй гэсэн чин хүсэлтэй иргэд олон байгааг нь үнэн. ХСҮТ-д өдөрт хүнд, хөнгөн өвчнөөсөө шалтгаалан эмч нар 10 гаруй хагалгаанд ордог, зарим тохиолдолд ачаалалаа дийлдэггүй, хагалгаанд орох өдөр хоног ч хойшилж, хүлээлтийн байдалтай байдаг иргэд олон байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Харин ойрын хоёр жилийн хугацаанд элэгний С вирусыг эмчлэх Харвони гэгч эмийг хямд үнэ өртөгтэйгээр оруулж ирэхээр Эрүүл мэндийн яамны удирдлагууд хөөцөлдөж хөдөлж эхэлсэн юм.
Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба “Монгол Улсад элэгний вирусын өвчлөлтэй маш олон хүн байгаа нь манай салбарын тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. Тиймээс АНУ-ын “Gilead Sciences” компанитай хамтран элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг /Ледипасвир 90мг/Софосбувир 400мг/ оруулж ирэхээр болоод байна. Уг шахмал эмийг Канад улсын “” үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлон, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр болсон.
“Gilead Sciences”-н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ ДЭМБ болон АНУ-ын Хүнс Эмийн Агентлагаар хүлээн зөвшөөрөгдөж, бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүд юм. Энэхүү эмийг нэн хямдралтай үнээр нийлүүлэхээр болоод байна” гэж ярьж байсан удаатай. Тэгвэл энэ сайхан ажил нь хэрэгжиж өчигдөр элэгний С вирусын эм софосбувир/ледипасвир (Харвони) Монголд буужээ. Элэгний өвчнөөр шаналж буй олон хүнд шинэ жилийн хамгийн сайхан бэлэг байх болж байгаа ажээ. 2016 онд энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдвал 6400 хүн нэмж эмчлэгдэх эрүүл болох боломжтой ажээ.
Харин энэ эмийн талаар дэд сайд асан Ж.Амарсанаа хоёр хоногийн өмнө ярихдаа “Харвони эмийг АНУ-д 96 мянган ам.доллараар борлуулж байгаа. Тиймээс Йелийн их сургуулийн хэсэг хуульч “Дэндүү үнэтэй байна. Яагаад ийм өндөр үнэтэй байгаагийн үндэслэлийг тайлбарла. Мөн эмийн клиникийн туршилтын үр дүнг хармаар байна” гэдэг хүсэлтийг эм, хүнсний агентлагтаа гаргасан юм билээ. Эм, хүнсний агентлаг нь манайхаар бол яамны хэмжээний төрийн байгууллага. Тэд эмийн талаар нарийн мэдээлэл өгөхийн тулд жил хагасаас хоёр жилийн хугацаа шаардлагатай гэсэн хариу өгсөн. Үүнд эгдүүцэж шүүхэд хандсан юм билээ.
Эм, хүнсний агентлагийн зүгээс болохоор хувь хүний мэдээлэл нууц учраас ёс зүйн хувьд асуудалтай байж болзошгүй гэж болгоомжилж байгаа. Ер нь бол АНУ-ын төрийн байгууллага нь ард иргэддээ мэдээллээ яаж, хэзээ, хэрхэн өгөх нь монголчуудад хамаагүй асуудал. Монгол Улс Эрүүл мэндийн яамтай. Яам нь комисс гаргаж эмийн талаарх бүх мэдээллийг нягталж үзээд найдвартай, үр дүнтэй, монгол хүнд тохирох юм байна гэдэг дүгнэлт гаргачихсан.
АНУ-ын зүгээс клиникийн туршилтын үр дүнгийн талаархи мэдээллийг ч манай талд гаргаж өгсөн. АНУ-аас наашаа гарсан гэсэн. Тэгэхээр энэ долоо хоногт гааль дээр ирчих байх. Монголд орж ирлээ гээд шууд иргэдийн гар дээр очихгүй л дээ. Гааль, татвар, мэргэжлийн хяналт гээд хугацаа шаардлагатай” гэж ярьжээ. Тэгвэл ийнхүү оруулж ирэх гэсэн эм нь Монголд орж ирлээ. Хорт хавдраар шаналж, өвчинтэйгээ тэмцэлдэж яваа иргэдийн нүдэнд оч асаж, сэтгэлд нь итгэл найдвар төрүүлсэн уг эм удахгүй эздэдээ очих байх аа.