Шинэ жилийн бэлгэнд энэ бүтээгдэхүүнийг авахгүй байхыг анхаарууллаа
Зурагт харуулсан цэлцэгнүүр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул Мэргэжлийн хяналтын газраас худалдаалахыг зогсоожээ.
Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ний БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон байсан тул хүнсний сүлжээнээс татжээ.
Улмаар 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжлэн, худалдаалахыг зогсоож, тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд хамруулаад байгаа аж.
Иймд ард иргэдэд тус бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.