Томуу төст өвчин ихэсчээ

2015 оны 12 сарын 17

Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгт нийт 74 мянга 165 хүн хамрагджээ. Үүний 5560 буюу 7.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй болох нь тогтоогдсон байна. Энэхүү үзүүлэлт өнгөрсөн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 0.8 хувиар өсчээ.

 

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт томуу томуу, төст өвчин хамгийн өндөр буюу амбулаторийн үзлэгийн 10.3 хувь, Баянгол дүүрэг 8.7 хувь, Чингэлтэй дүүрэг 8.1 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 8 хувийг эзэлж баотда аж. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80.7 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 2078 дуудлагын 1242 буюу 60 хувь нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27011
0 эможи
keyboard_arrow_up