Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цаг ашиглалт, үйлчилгээ сайн байна

2015 оны 12 сарын 04

Засгийн газрын тухай хуулийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг  Монгол Улсын Шадар сайд  Ц.Оюунбаатар хариуцсанаас хойш сарын хугацаа өнгөрөөд байна.  Энэ хугацаанд  эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд “Сахилга-хариуцлага-дэг журам”-ыг сайжруулах сайдын 449 дүгээр тушаал  гарч биелэлтийг хангуулах  ажлыг эрчимтэй  зохион байгуулж байгаа билээ.

 

Энэхүү тушаалыг хэрэгжүүлснээр эрүүл мэнд, спортын салбарт  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар  хүртээмж  сайжирч  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд  үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах, тэдэнд хөнгөн шуурхай  чирэгдэлгүй, дарамтгүй үйлчлэх нөхцөл бүрдэх юм.

 Иймд эрхэм сайд  энэхүү тушаалынхаа  хэрэгжилт үр дүг тооцох зорилгоор  эмнэлгийн байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж  үйлчилгээний байдалд  гэнэтийн шалгалт хийж үр дүнг тооцохоор ажиллаж байна.

Саяхан  Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн тусламж үйлчилгээний байдалд ажил эхлэхийн өмнө гэнэтийн шалгалт хийхэд  ард иргэдэд үйлчилж буй үйлчигээний ажилчид нь цагтаа ирж, хөнгөн шуурхай  үйлчилгээ үзүүлж  ямар нэгэн гомдол чирэгдэлгүй ажиллаж байсан нь ийнхүү эмнэлгийн тусламж үйлчилгээ  хүндээ хүрч  бодит үр дүн гарч байгаагийн  илрэл юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26795
0 эможи
keyboard_arrow_up