Эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол хүсэлтээ 323002 утсаар холбогдож өгөөрэй

2015 оны 12 сарын 04

Засгийн газрын тухай хуулийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг  Монгол Улсын Шадар сайд  Ц.Оюунбаатар хариуцсанаас хойш сарын хугацаа өнгөрөөд байна.   

 

Шадар сайд ажил хүлээж авсан анхны өдрөөсөө л яам, харъяа байгууллагын  удирдлагуудад хандан “сахилга-хариуцлага-дэг журам”-ыг  өндөр хэмжээнд  хэрэгжүүлж, хүлээсэн үүргээ чанартай цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг шаардах болно гэдгээ мэдэгдэж,  Эрүүл мэнд, спортын сайдын 449 дүгээр тушаалыг гаргасан билээ.

Энэхүү тушаалын дагуу хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлэхэд  хөнгөн шуурхай, хүнд сурталгүй чирэгдэлгүй, үйлчлүүлэгчтэй харилцах харилцааг сайжруулах, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах  үүднээс  ЭМСЯ-нд  323002, НЭМГ-т  70110500  утас  ажлын өдрүүдэд  08:30-17:30  цагийн хооронд  тогтмол  ажиллаж, бусад харъяа эмнэлэг тус бүрийн  эмчилгээ чанарын албатай холбогдож  үйлчлүүлэгчид өөрт хэрэгтэй мэдээллээ  авч,  санал гомдлоо  илэрхийлж  байгаа нь  иргэдийн талархлыг хүлээж  байна. 

Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар сайдын гаргасан дээрхи  тушаалын хэрэгжилт, үр дүн   ирэх долоо хоногт  гарах учраас   энэ хугацаанд сахилга хариуцлага алдаж, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг  эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26794
0 эможи
keyboard_arrow_up