БЗХӨ-ний тэргүүлэх хувийг тэмбүү өвчин эзэлж байна

2015 оны 12 сарын 01

ХДХВ буюу ДОХ-ын вирусын өвчлөлтэй тэмцэх дэлхийн нийтийн өдөр өнөөдөр тохиож байна. Манайд албан ёсоор бүртгэлтэй 194 хүн байдаг бөгөөд тэдний 26 нь нас
баржээ. 

 

Ер нь сүүлийн жилүүдэд ДОХ гэлтгүй бэлгийн замын халдварт өвчний гаралт тархалт их байгаа талаар мэргэжлийн эмч нар яриад байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар нийт бэлгийн замын халдварт өвчний тэргүүлэх хувийг тэмбүү өвчин эзэлж байжээ. Бүр тодруулбал, 50 орчим хувьд тэмбүү өвчин зонхилж байна гэсэн үг. Энэ талаар ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батцоож “Өнгөрсөн оны байдлаар манай улсад төрөлхийн тэмбүүтэй 30 тохиолдол бүртгэгдсэн. Энэ тоо жил ирэх тусам буурахгүй байгаа. Тэмбүү өвчнийг эрт илрүүлж оношлох хэрэгтэй байдаг. Учир нь эхээс урагт халдварлаж, төрөлхийн тэмбүүтэй иргэний тоог нэмэх аюултай. Мөн төрөлхийн тэмбүү өвчинтэй нярай эндэх, эмгэг өөрчлөлтэй төрөх аюултай байдаг. Тиймээс жирэмсэн эхийг онцгой анхаарч ажилладаг. Аймаг, орон нутгаас БЗХӨ-ийг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж, бодлого хөтөлбөр боловсруулах хэрэгтэй.Тэгвэл яамны зүгээс мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26716
0 эможи
keyboard_arrow_up