ХДХВ/ДОХ-ЫН НИЙТ 194 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
2015 оны 11 сарын 30
Олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр маргааш тохионо. Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд 20 гаруй жил болжээ.
Манай улсад энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 26 нь нас барсан байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Харин НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай гэсэн судалгаа гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26696
0 эможи