Г.Шийлэгдамбын зүрхний хууч өвчин нь сэдэрсэн гэнэ

2015 оны 11 сарын 27

      Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг  авлигын хэргээр  саатуулсан. АТГ-аас түүнийг их хэмжээний  авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар  хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг  яллагдагчаар татаж, 60 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байгаа.

       Тэгвэл сүүлийн өдрүүдэд Г.Шийлэгдамбын биеийн байдал муудсан талаарх мэдээлэл гарах болсон. Энэ  мэдээллийг түүний өмгөөлөгч баталж, яаралтай эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Тодруулбал Г.Шийлэгдамба зүрхний хууч өвчтэй бөгөөд хоригдох явцад өвчин нь сэдэрсэн аж. Тиймээс өмгөөлөгч нь батлан даалтад гаргах хүсэлтэй байсан ч шүүх хүлээж аваагүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26657
0 эможи
keyboard_arrow_up