Моносын эмэнд хордсон хүүхэд сэхээнд орсон гэнэ

2015 оны 11 сарын 25

Өнгөрсөн оны наймдугаар сард Моносын эмийн санчийн хариуцлагагүй үйлдлээс болж 16 нярай  сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан билээ.
Тухайн үед хордсон 16 нярай үе үе өвдөж эмнэлэг барааддаг болсон гэнэ.

 

Өдгөө ой гарантай нэг хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж. Тодруулбал тухайн үед эм ууж хордсон нярайн хамгийн бага нь тав хоногтой О байсан бөгөөд энэ явдлаас хойш түүний бие байнга  өвдөж,  ЭХЭМҮТ-д эмчлүүлдэг болсон байна. Харин хэвтэх бүрдээ сэхээний тасагт эмчлүүлдэг юм байна.Одоо ч гэсэн сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа гэж охины аав ярилаа. 

Тухайн үед ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмчийн бичиж өгсөн сэтгэцэд нөлөөтэй  “Люминал” эмийг “Монос-Эх нялхас” эмийн сангийн ажилтан алдаа гарган, том хүний тунгаар тав хоногтойгоос гурван сартай хүртэлх насны дээрх хүүхдүүдэд өгсөн байдаг.

5-10 мг-аар уух ёстой тус эмийг 200 мг-аар уусан хүүхдүүдэд эмийн хордлогын эсрэг эмчилгээ, ходоодны угаалга хийсэн ч хоёр хүүхдийн байдал “хүнд” гэсэн оноштойгоор жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26589
0 эможи
keyboard_arrow_up