Өрхийн эмнэлгүүд баасан гаригаас шээсний шинжилгээ авч эхэлнэ
2015 оны 11 сарын 24
Иргэд заавал хоёрдугаар шатлалын эмнэлэгт очиж шээсний шинжилгээ өгдөг байсныг өөрчлөн, нийслэлийн бүх өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авдаг болох гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ сарын 1-ээс эхлэн ашиглалтад орох ёстой байсан энэхүү аппарат зарим өрхийн эмнэлэгүүдэд тусгай лабортари байхгүй, байсан нь өвчтөнийг оношлох оношлуурын тестгүй зэрэг шалтгаанаас болж саатаад байсан аж. Харин өнгөрсөн баасан гаригт шаардлагатай байгаа тест, оношлуурын ирсэн тус ирэх баасан гариг гэхэд нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт шинжилгээний 10 гаруй үзүүлэлт бүхий аппаратууд ашиглалтад орох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
26568
1 эможи