Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлнэ

2015 оны 11 сарын 11

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвөөс санаачилан, "Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье" сарын аяныг эхлүүлээд байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд "Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хурал нь Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээл судлалын чиглэлээр ажиллах боловсон хүчний сонирхлыг нэмэгдүүлэх, сэргээн засах судлалын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг олон ач холбогдолтой юм. "Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Австрали, Солонгос, БНХАУ-ын төлөөлөгч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагын 150 гаруй хүн оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26345
0 эможи
keyboard_arrow_up