Жилд 5000 гаруй хүн хорт хавдраар оношлогдож байна

2015 оны 11 сарын 06

       “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор хавдартай тэмцэх 14 хоногийн аян эхэллээ. Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна. Харин манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 75 хувь нь хожуу буюу хорт хавдрын өвчний 3,4-р шатандаа оношлогдож байна.

ХСҮТ-ийн сүүлийн гурван жилийн тайлангаас харахад умайн хүзүүний эрт илрүүлгийн  хамрагдалтын хувь 2012 онд 41 хувь (75046), 2013 онд 43 хувь (65810), 2014 онд 32 хувь (71636)-тай байсан бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт дунджаар 21.4 хувьтай (37976) болж эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурч байна.Мөн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж болон эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой. Иймд улсын хэмжээнд “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 224 тоот тогтоолын дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний 14 хоногт “Хавдартай тэмцэх 14 хоногийн аян”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн аяныг “Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор зохион байгуулахаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26241
0 эможи
keyboard_arrow_up