IV төрөхийн талаар санал асуулга авна гэв
“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас төрөх эмнэлгийн асуудлаар олон нийтэд хандлаа. Тус байгууллагаас IV төрөхийг яаралтай барьж, ашиглалтад оруулах талаар урт хугацаанд тэмцэж байгаа юм. Эмнэлгийн санхүүжилтийн талаар төрийн гурван өндөрлөг, АТГ зэрэг холбогдох газарт хандсан ч дорвитой хариу өгөхгүй байгаа гэнэ. Тиймээс орон даяар санал асуулга авахаар болсныг дуулгалаа. Түүнчлэн “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын санаачлагаар алслагдсан гэр хорооллын айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд төрөх эмнэлэг барихаар болжээ. Уг ажлуудад олон нийтийн дэмжлэг, хандив шаардлагатай байгааг хурал зохион байгуулагчид ярилаа. Та 99748016, 91360502, 88824051 дугаараар холбогдож, ХААН банкны 5009758243 дансанд хандив өргөж болох ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин