Иргэдийг үнэ төлбөргүй оношилгоо Шинжилгээнд хамруулна

2015 оны 10 сарын 27

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар “Монголын элэгний эмгэг судлалын холбоо”,” Хаппи веритас” оношлогооны төвтэй хамтран элэгний хатуурлыг үнэ төлбөргүй оношлох шинжилгээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 9 дүүргийн зорилтот бүлгийн өрхийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж байна. Хан-Уул дүүргийн 1-16 дугаар хорооны өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-6 дугаар түвшний хамгийн бага хэрэглээтэй, амьжиргааны түвшин доогуур  өрхийн 80 иргэнийг 2015 оны 10 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд 8:30-17:00 цагийн хооронд элэгний хатуурлын  зэрэг тодорхойлох оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж байна. Энэхүү элэгний хатуурлыг оношлох шинжилгээг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж өгч байгаа нь төлбөрийн чадваргүйн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, оношилгоо шинжилгээ хийлгэж чадахгүй байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, тэдэнд тусалж дэмжсэн үйл ажиллагаа болж байгаа юм. Оношилгоо шинжилгээнд хамрагдах иргэд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс  эрхийн бичгээ авч, Хаппи веритас эмнэлэгт хандан үйлчлүүлж байна. Хаппи веритас эмнэлэг нь Нэгдсэн 3-р эмнэлгийн баруун урд талд байрладаг.      

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26018
0 эможи
keyboard_arrow_up