Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодож олгох тухай
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын албан ёсны лавлах утас болох “Мэдээллийн лавлах 19001199”-өөс бэлтгэн ирүүлсэн Нийгмийн даатгалын ээлжит зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Нийгмийн даатгалд заавал болон сайн дураар даатгуулагч эх дараах 2 болзлыг зэрэг хангасан тохиолдолд жирэмсэний болон амаржсаны тэтгэмж авах эрх эдлэнэ.
Үүнд:
- Заавал болон сайн дураар даатгуулагч эх нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсэний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн 6 сарын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх.
- Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрхи хугацааг хангасан даатгуулагч эх хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтйг эмнэлэгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж авах эрх үүснэ.
Нийгмийн даатгалд заавал даатгуулагч эхийн хувьд жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг дараах байдлаар бодож олгоно.
Үүнд:
- Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дундажаас 100% -аар бодно
- -Уг тэтгэмжийг 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно,
Харин нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эхийн хувьд жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг дараах байдлаар бодож олгоно.
Үүнд:
- Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дундажаас 70% -аар бодно,
- Уг тэтгэмжийг 4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно,
Нийгмийн даатгалд заавал болон сайн дураар даатгуулагч эх жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно.
Даатгуулагч эх нь эмнэлэгийн байгууллагаас бичиж олгосон жирэмсэний болон амаржсаны тэтгэмж бодох эмнэлэгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтанд авчирч өгөх бөгөөд ажилтан нь түүний эмнэлэгийн хуудсанд шимтгэл төлж ажилласан нийт хугацааг бичиж, холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулан санхүү буюу нягтлан бодогчид хүргүүлнэ. Тухайн байгууллагын ня-бо нь даатгуулагч эхийн эмнэлэгийн хуудсыг хүлээн авч нягтлан шалгасны үндсэн дээр уг эхэд жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг дор дурьдсан баримтыг үндэслэн олгоно.
Үүнд:
- Жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн эмнэлэгийн хуудас
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Цахим иргэний үнэмлэх
Ажил олгогч нь даатгуулагч эхэд жирэмсэний болон амаржсаны тэтгэмж бодож олгосон эмнэлэгийн хуудас, тэтгэмж олгосон жагсаалт, нэхэмжлэх зэрэг баримтыг үндэслэн дор дурьдсан хугацаанд нэхэмжилнэ.
Үүнд:
- Даатгуулагч эх эмнэлэгийн хуудсыг авсанаас хойш 4 долоо хоногийн дотор.
- Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын хоногийн дотор холбогдох бичиг баримтыг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгнө.Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт:
- Даатгуулагч хүндээр өвчилсөн
- -Хорио цээрийн дэглэм тогтоогдсон
- xБайгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг хамаарна.