Томуугаар өвчлөгсдийн 70 хувь нь бага насны хүүхэд байна

2015 оны 10 сарын 22

Агаарын бохирдол, хүн амын хэт төвлөрөлтэй Улаанбаатар хотын нэг хүүхэд томуу болон томуу төст өвчний дэгдэлт идэвхиждэг хүйтэн сэрүүний улиралд 5-10 удаа ханиад хүрдэг гэсэн судалгаа байдаг байна. Тэгвэл 10 дугаар сарын 7-ноос хийж эхэлсэн томуугийн вакцин энэ тоог бууруулах боломжтой эсэхийг сурвалжиллаа.

Ханиад хүрсэн хүүхдүүдээ эмчлэх гэж эмнэлгүүд өвчтөнөө өвөл цагт шалан дээр хэвтүүлдэг болоод удаж буй. Өвлөөс урьтаж хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулахаар эцэг, эхчүүд дугаарлаж эхэлсэн байна.

45 мянган тун вакциныг халдварын голомтод ажилладаг албан хаагчдаас гадна сайн дураараа хамрагдах хүсэлтэй иргэдэд тарьж байгаа юм. Томуугаар өвчилж байгаа хүмүүсийн 70 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд байгаа бол түүнээс дээш насныхан 20 хувийг нь бүрдүүлж байна. Амбулаториор оношлуулж байгаа 10 хүн тутмын дөрөв нь ханиад хүрсэн хүмүүс байдаг гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан н.Уртнасан хэлж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд суурилж энэ өвөл идэвхжих гурван төрлийн вирусээс сэргийлэх вакциныг үйлдвэрлэжээ.

Томуугийн вирусын дэгдэлт хоёрдугаар сарын эх хүртэл үргэлжилдэг. Сүүлийн гурван жилийн томуугийн динамикийг харахад хоёр он солигдох хүйтний улиралд вирусийн өвчлөл олон жилийн дунджаас давсан байгаа юм. Хэрэв томуугийн вакцинд хамрагдчихвал тархалт нь өндөр байгаа вирусын гаралтай ханиадаар бүтэн жилийн хугацаанд өвчлөхгүй байх дархлаа тогтоно гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25914
0 эможи
keyboard_arrow_up