Эболагаар халдварласан сувилагчийн өвчин дахин сэдэрчээ
2015 оны 10 сарын 15
Эбола вирусаар халдварласан Паулин Каферкиг бүрэн эдгэсэн гэж үзээд 9 сарын өмнө Лондон хотын эмнэлэгээс гаргажээ. Гэвч түүний халдвар дахин сэдэрч, биеийн байдал нь мууджээ.
Шотландын сувилагч Каферки нь Их Британид Эбола вурисаар өвчилсөн анхны хүн юм. Өчигдөр /X.14/ Лондон хотын “Royal Free” эмнэлэг “Каферкигийн биеийн байдал улам доройтсон. Тэрээр маш хүнд байдалд байгаа ба хүнд өвчтөний тасагт тусгаарлан эмчлүүлж байгаа” гэж мэдэгдсэн байна.
Каферки нэгдүгээр сард эмнэлэгээс гарснаас хойш олон үйл ажиллагаанд оролцож байсан юм. Мөн өнгөрөгч есдүгээр сард Их Британийн Бахархал шагналыг хүртэж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25782
0 эможи