ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ

2015 оны 10 сарын 14

    Аравдугаар сарын 12-нд Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбад Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл, эмч нарын төлөөлөл шаардлага хүргүүлж, 16-ны дотор хариу өгөхгүй бол жагсаал хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Тэд,

  • хүнд нөхцөлд ажилладаг нарийн мэргэжлийн эмч, ажилтнуудын нэмэгдэл цалинг олгохгүй болгосон тушаалаа цуцлах,
  • Улаан бурхан өвчний дэгдэлтийн үеэр ажилласан эмч нарын илүү цагийн мөнгийг шийдвэрлэх,
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Д.Нямхүүд хариуцлага тооцохыг шаардсан юм.

Тэгвэл өнөөдөр салбарын сайд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа мэдээллээ.

Төсвийн хэмнэлт, таналт, хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар эмч, ажилтнуудынхаа цалин хөлсийг хүрсэн төвшнөөс бууруулахгүй байх албан даалгаврыг эмнэлгийн дарга нарт хүргүүлсэн байна.

Ямар нэг байдлаар эмнэлэг дотоод журам гарган цалин хасвал үйлдвэрчний хороондоо энэ талаар мэдэгдэх хэрэгтэй юм байна.

Харин хоёр дахь асуудал болох улаан бурхан өвчний дэгдэлтийн үеэр ажилласан эмч нарын илүү цагийн мөнгийг олгоход шаардлагатай байгаа 52 сая төгрөгийг төсвийн эрх нээгдэх үед бүрэн шийдвэрлэхээр болжээ.

Мөн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүг ажилтнуудынхаа цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг цаг хугацаа алдан, шийдвэрлэж чадаагүй учраас ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25762
0 эможи
keyboard_arrow_up