Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна

2015 оны 10 сарын 14

Өнгөрөгч 2014 онд улсын хэмжээнд 5483 хүн хавдар туссан болох нь оношлогдон, уг өвчлөлөөр 3536 хүн нас барсан нь нийт нас баралтын 22 хувь болж байна.

 

2005 онд 100.000 хүн тутамд хавдрын 133 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2014 онд 100.000 хүн тутамд 86 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэр дундаа элэг, ходоод, улаан хоолой зэрэг хоол боловсруулах замын хорт хавдар болон уушгины хорт хавдар нийт өвчтөнүүдийн 75 хувийг эзэлдэг  байна.

Монгол Улсад элэгний хорт хавдар 100.000 хүн тутамд 61 тохиолдол байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 1. 100.000 хүн тутамд ногдох ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө хоёрдугаарт бичигддэг байна. Монголчуудын хувьд ихэнхдээ хорт хавдрын хожуу шатанд оношлогоо хийлгэдэг нь амь насанд аюул учруулдаг гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Түүнчлэн олон улсын Хавдрын бүртгэлийн байгууллага ойрын ирээдүйд Монгол Улсад хавдрын өвчлөл буурахгүй, 2025 он гэхэд жилд 6300-7500 хүн шинээр оношлогдоно гэсэн тооцоолол гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25734
0 эможи
keyboard_arrow_up