Нэгдүгээр эмнэлгийг Сүхбаатарын одонгоор шагнажээ
2015 оны 9 сарын 17
Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг бол Монгол Улсын эрүүл мэндийн ууган байгууллага. Тиймээс тус эмнэлгийг Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнахаар болжээ. Шагналыг өнөөдөр 15.00 цагаас гардуулна.
Тус эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг нь 1925 онд "Ардын эмнэлэг" нэртэйгээр 15 ортой, нэг орос, гурван монгол эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Чехословакын зээлийн хөрөнгөөр баригдсан 240 ортой эмнэлгийн төв байр ашиглалтанд орсонтой холбогдуулан, Нэгдсэн I эмнэлгийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын клиникийн төв эмнэлэг болгосон байдаг .
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25249
0 эможи