Сэрэмжлүүлэг: Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн эм худалдаалжээ
2015 оны 9 сарын 17
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сард эм хангамжийн 11 байгууллага, иргэний үйл ажиллагаанд шалгалт явуулсан байна.
Шалгалтаар хугацаа дууссан эм болон бүртгэлгүй эм худалдаж байсан хэд хэдэн зөрчил илэрчээ.
Тодруулбал, “Сүлдэн” эмийн санд 36 нэрийн 600 мянга гаруй төгрөгийн эм, “Сүлдэн”, “Ананас” эмийн санд Монгол Улсад бүртгэлгүй 54 нэр төрлийн хоёр сая орчим төгрөгийн эм худалдаалсан нь шалгалтаар илэрсэн байна.
Тиймээс нэр бүхий эмийн сангуудад албан шаардлага хүргүүлж холбогдох мөнгөн торгууль оногдуулсан бол “Ананас” эмийн сан, “Интимэйт” биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналтай байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25243
0 эможи