Өрхийн эмнэлэгүүдэд шээсний анализатор суулгаж эхэллээ

2015 оны 9 сарын 14

    Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газар анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулж Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шээсний шинжилгээ хийдэг болгохоор шээсний анализатор суулгаж эхэллээ.

Тавдугаар сарын 27-29-нд урьдчилсан сургалт, долдугаар сарын 27-29-нд хоёр дахь шатны, есдүгээр сарын 8-9- нд гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулав. Өрхийн ахлах эмч, сувилагч нийлсэн 400 хүн хамрагдсан уг сургалтаар БНСУ- ын “Руйсанса” корпорацын ерөнхийлөгч Хо У Бун, тус компанийн Интернэт бизнес, вэб сайт хөгжуүлэх хэлтсийн Монголыг хариуцсан менежер Д.Агиймаа зэрэг мэргэжилтэн шээсний шинжилгээний суурин анализаторыг ашиглах, хариуг нь цахим хуудаст яаж оруулах, иргэд сайтаас шинжилгээнийхээ хариуг хэрхэн унших талаар цогц мэдээлэл өгчээ.

Ингэснээр иргэд өрхийн эмнэлэгтээ шээсний шинжилгээ хийлгэх боломж бүрдэх юм. “Roy home health care” анализатор нь цагт 700 хүртэлх хүний шээсийг шинжлэх хүчин чадалтай. Хүнд өвчтэй, хэвтэрт байгаа болон бага насны хүүхд үүдийн шинжилгээг явуулын төхөөрөмжөөр, гэрт нь очиж авах юм байна. Уг аппарат нь шээсээр 10 гаруй төрлийн өвчин оношлох чадалтай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25113
0 эможи
keyboard_arrow_up