Амаржих газрын алдаа гаргасан эмч, сувилагчийг ажлаас нь халав

2015 оны 9 сарын 11

    "Нийслэлийн өргөө" амаржих газрын Нярайн стационарын нярайн эмч болон дархлаажуулалтын сувилагч хоёрыг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, эмчилгээ үйлчилгээнд мэргэжлийн алдаа гаргасан хэмээн дүгнэжээ. Ингээд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчсөн тул тус амаржих газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/301, Б/302 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг тандах журам” –ын нэгдүгээр хавсралтын нэг дэх заалтын 1.1, 1.3, тус амаржих газрын хөдөлмөрийн дотоод журмын 9.3-ын 9.3.1.7, 9.6-ийн 9.6.2.6, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.7.6, 4.1, 4.2 дах заалтууд Эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарын алба, сувилахуйн албаны 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хамтарсан хурлын тэмдэглэл, дүгнэлтийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас нь халжээ.
Гэхдээ алдаа гаргасан эмч нарын нэрсийг нууцалжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25071
0 эможи
keyboard_arrow_up