Тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн ”Мария” эмнэлэг ажиллаж байна

2015 оны 8 сарын 21

    Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын 31-нд А/643 дугаар захирамж гаргаж, дотор, уламжлалт, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мария” эмнэлэг, бариа засал, сэргээн засахын үйлчилгээ үзүүлдэг “Сэтгэшгүй” сувиллын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Энэ нь мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар, зөрчлүүдээ арилгатал үйл ажиллагааг нь тодорхой хугадаанд зогсоосон гэсэн үг.  Гэтэл Баянгол дүүргийн V хороо, X хороололд байрлалтай “Мария” эмнэлгийнхэн зар сурталчилгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдын адил явуулж, үйлчилгээгээ хэвийн үзүүлж буй мэтээр ард иргэдэд сурталчилсан хэвээр. Түүгээр ч барахгүй үйлчлүүлэгчдээ хүлээн авч, эмчилгээ, үйлчилгээ үзүүлсээр байгааг эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24529
0 эможи
keyboard_arrow_up