36 орны малын ерөнхий эмч нар Монголд хуралдана

2015 оны 8 сарын 17

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын (ДМАЭМБ) Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган есдүгээр сарын 14-18-нд Улаанбаатарт болно. ДЭМБ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ДМАЭМБ-ын ерөнхий захирал Вернард Валлат, 36 орны малын ерөнхий эмч нар, олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцох энэ хурлыг Монгол Улсын Засгийн газар зохион байгуулж байгаа юм. Хурлыг Ази, Номхон далайн бүсийн аль нэг гишүүн оронд хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Чуулганы эхний өдөр төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар мал эмнэлгийн салбарыг дэмжих талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Дараагийн өдрүүдэд бүс нутгийн орнуудын малын эрүүл мэндийн байдал, шинэ болон дахин сэргэж байгаа өвчнүүд, нүүдлийн мал аж ахуй, малын эрүүл мэнд, хүн, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24379
0 эможи
keyboard_arrow_up