Компаниуд хугацаа нь дууссан будаа худалдаалж, олны үг ортой болох нь батлагдав
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нэг сарын хугацаанд Монгол Улсад импортоор орж ирдэг 11-н төрлийн будаанд шалгалт хийжээ.
Шалтгалтад Сакура, Алейка, Бөмбөөлэй, Фүжи, Сувд зэрэг 11 нэрийн цагаан будааг лабораториороор шинжилсэн байна.
Ингэхэд "Агь" компанийн импортлон оруулж ирдэг "Слава", "Булган хүнс" компанийн "Жерак" будааны хугацаа дууссан байжээ.
Хугацаа нь дууссан дээрх будаануудыг "Боса", "Сансар" худалдааны төвүүд худалдаалж байсан нь шалгалтаар илэрсэн байна. Энэ нь цахим ертөнцөд дуулиан тарьж, иргэдийн гомдлыг төрүүлээд байсан нь үнэн болохыг батлав.
Тухайн үед мэргэжлийн хяналтынхан онлайнаар будааны талаар мэдээлэл тараасан иргэд хэн нэгний захиалгаар компанийн нэр хүндэд халдаж байна гэх байр суурийг илэрхийлж байсан билээ. Тэгвэл иргэдийн гомдол үнэн болж, компаниуд хугацаа нь дууссан будаа худалдаалж байсан нь ийнхүү илчлэгджээ.