Зоонозын өвчний тулгамдаж буй асуудлаар хурал зохион байгуулагдлаа

2015 оны 8 сарын 10

    ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тархвар судлал, биотехнологи, микробиологийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хурлыг 2015 оны 08-р сарын 7-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам, ЗӨСҮТ, ХӨСҮТ, ОХУ-ын “Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэн”, “Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төв”-үүд хамтран зохион байгууллаа.

Энэхүү хуралд Дятлов И.А, профессор, Оросын Шинжлэх ухааны академийн Микробиологи, биотехнологийн эрдэм шинжилгээний төвийн захирал, “ОХУ дахь биологийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо” сэдвээр, Шемякин И.Г,профессор, Микробиологи, биотехнологиийн эрдэм шинжилгээний төвийн дэд захирал, “Халдварт өвчний оношилгооны орчин үеийн чиг хандлага” сэдвээр, Балаханов С.В,профессор, Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, “Сибирь дахь тарваган тахлын байгалийн голомтын өнөөгийн байдал” зэрэг чиглэлээр эрдэмтэд илтгэл тавьж манай улсад төдийгүй олон улсад анхаарал татаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24195
0 эможи
keyboard_arrow_up