ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт цусны нөөц хүрэлцэхгүй байгаа гэв
2015 оны 8 сарын 06
Жил бүрийн өдийд буюу зуны улиралд амралт зугаалгын үе таардаг учраас улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомсдолд ордог.
Тэгвэл ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт цусны нөөц хүрэлцэхгүй байгаа тул энэ сарын 07-ны өглөө цус хуримтлуулах ДОНОР-ын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа юм байна.
Санамсар болгоомжгүй байдлаар түлэгдэн, өвчиндөө шаналж буй хүүхдүүдэд тус болохыг уриалж байна.
Донор үйл ажиллагаанд оролцох хүмүүст сануулахад 16-аас дээш насны шарлаж байгаагүй хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд цусаа бэлэглэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очоорой. Мөн сайн унтаж амарсан, өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх ёстой юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24140
0 эможи