Нийслэлд мал амьтны гоц халдварт өвчин зөөгдөн орохоос сэргийлэх шалгалт явагдаж байна
2015 оны 8 сарын 06
Нийслэлийн Засаг даргын долоодугаар сарын 31-ний өдрийн А/645 дугаар тушаалаар Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар ажиллуулж эхлээд байна.
Ажлын хэсэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид долоон байрлалд үүрэг гүйцэтгэн ажиллана
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24134
0 эможи