IV амаржих газар ирэх онд ашиглалтад орно
2015 оны 8 сарын 04
Одоогоос таван жилийн өмнө Яармагийн дэнж дээр 300 ортой амаржих газар байгуулахаар болсон.
Гэтэл хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан таван жилийн турш ажил нь дорвитой урагшлаагүй өдийг хүрсэн билээ.
Тэгвэл Засгийн газрын шийдвэрээр тус амаржих газрын бүтээн байгуулалтын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна. Ингэснээр IV амаржих газар ирэх онд ашиглалтад орохоор болжээ.
Одоогоор хоёр компани барилгын ажлыг гүйцэтгэх санал ирүүлээд байгаа бөгөөд бүрэн дуусгахад 39 тэрбум төгрөг шаардагдах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24069
0 эможи