Сүхбаатарт аймагт шавжинд хазуулсан иргэн амиа алджээ

2015 оны 7 сарын 30

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс бидэнд ирүүлсэн мэдээллээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд шавжинд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 3 хүн эмнэлэгт хандсан байна.

2 хүн сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна.

Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг нийт ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж байна.

Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтны шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй. Амьтанд хазуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23995
0 эможи
keyboard_arrow_up