ОХУ-д монгол оюутнууд усанд живж, амиа алджээ

2015 оны 7 сарын 16

Хил хамгаалах Ерөнхий газар /ХХЕГ/-аас томилогдон ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд суралцаж байсан хоёр оюутан усанд живж амиа алдсан хэрэг гарсан байна.

Талийгаачид энэ сарын 13-ны өдөр голын эрэгт амарч байжээ. Улмаар нэг нь голд сэлж байгаад живж, нөгөөх нь аврахаар ороод ийнхүү хоёулаа осолдсон байна. Осолдсон сонсогчид дэд түрүүч, түрүүч цолтой, энэ жил дөрөвдүгээр курсээ төгсөн ирэх намар 5 курст орох байсан аж.

ХХЕГ-аас Ажлын хэсэг томилогдон Кургон хотын Хилийн албаны дээд сургуулийг зориод байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23770
0 эможи
keyboard_arrow_up