Чихэрлэг ундаа жилд 184 мянган хүний амийг авдаг
ВАШИНГТОН. /Sputnik/. Чихэрлэг ундаа дэлхийн хэмжээнд жилд 184 мянга хүртэлх тооны хүний аминд хүрдэг болохыг Америкийн зүрх судлалын нийгэмлэгийн “Circulation” сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны дүн харууллаа.
Уг судалгаанд, “Чихэрлэг ундаа жил тутамд 184 мянга орчим хүний аминд хүрч байна” гэжээ.
Чихэрлэг ундааны хэрэглээтэй холбоотой чихрийн шижин, зүрх, судасны өвчин болон хорт хавдрын улмаас дэлхий дахинд хүмүүс нас барах эрсдэл хэр байгааг судлаачид судалж, дүн шинжилгээ хийсэн байна.
Тэдний тооцоогоор, “чихэрлэг ундаа”-ы хэрэглээтэй холбоотой чихрийн шижний улмаас дэлхийн хэмжээнд жилд хамгийн ихдээ 184 мянган хүн амиа алдах эрсдэлтэй байна.
Мөн ийм ундаа хэрэглэснээс үүдэлтэй зүрх, судасны өвчнөөр дэлхийн хэмжээнд жилд 45 мянган хүн нас бардаг бол, энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдсэн хорт хавдраар жилд 6450 хүн нас бардаг ажээ.