ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 18566 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 880 хүн лабораторийн шинжилгээгээр, 4766 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин:
-2015 оны 6 дугаар сарын 15-наас 21-нийг дуустал улсын хэмжээнд 133,454 хүн амбулаториор үйлчлүүлсний 3,779 (2.8%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоног, өнгөрсөн оны мөн үеэс тус тус бага байна.
-Эмнэлэгт хэвтэгсэдийн дотор амьсгалын замын хүнд халдвартай өвчтөн 411 буюу 5.7%-ийг эзэлж байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралтын 1 тохиолдол Өвөрхангай аймагт бүртгэгджээ.
-ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит 15 сорьц хүлээн авч шинжлэхэд томуугийн вирүс илрээгүй бөгөөд 2 сорьцод риновирүс, 1 сорьцод энтеровирүс, 1 сорьцод иж томуугийн вирүсийн ген тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:
БНСУ-д нийт 179 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 27 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 15%.
-43 хүний сорьцыг шинжилж байна.
-Нийт өвчтөний ойрын хавьтлын 11210 хүнээс одоогоор 2805 ойрын хавьтлыг хянаж, 2091 гэрийн; 714 эмнэлгийн хяналтад байна.
Дэлхий дахинд 1345 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 479 хүн нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Эбола вирүст халдвар:
2015 оны 06 дугаар сарын 21-ний байдлаар 27479 тохиолдол, 11222 (41%) нас баралт бүртгэгдсэн байна. Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 20 хүн шинээр мэдээлэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ