ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 6 сарын 19

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд 17319 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3987 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээ:

6 дугаар сарын 9-өөс 18-нд нийт 1930 хүн ослын улмаас хандсан байна. 64.6%-ийг эрэгтэйчүүд, 30% нь хүүхдүүд, 9.6% нь хэвтэн эмчлэгдэж, 12% нь согтуугаар өртжээ. Гэмтлийн шалтгааныг харахад уналтаар, амьгүй механик хүчин зүйлд өртөх, зам тээврийн осол гэмтэл дийлэнх хувийг эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ: 

Сүүлийн 7 хоногт мэдээлэгдсэн хам шинжийн дотор 93.5%-ийг цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж мэдээлэгдсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар:

БНСУ-д нийт 165 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 23 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 14%.

-6508 ойрын хавьтал (5910 гэрийн хяналт; 348 эмнэлэгт)-ыг илрүүлэн хяналтад авсан байна. Дэлхий дахинд 1329 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 468 хүн нас барсан (НБТ=35.2%)

Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ

Эбола вирүст халдвар:

2015 оны 06 дугаар сарын 14-ний байдлаар 27406 тохиолдол, 11233 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 33 хүн шинээр мэдээлэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23092
0 эможи
keyboard_arrow_up