“Танд туслая” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2015 оны 6 сарын 18

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг өнөөдөр “ТАНД ТУСЛАЯ” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Тус эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг хэрэгжүүлэн “Үйлчлүүлэгч төвтэй” эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ийнхүү “ТАНД ТУСЛАЯ” өдөрлөгийн зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр төрөлжсөн нарийн мэрэгжлийн эмч нарын үзлэг хийгдэж, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, цээж гэрэлд харах, цусан дахь сахар, ясны сийрэгжилт тодорхойлох, артерийн даралт, биеийн өндөр, жин үзэх, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааг зурагт хуудас, гарын авлага, зөвлөмж тараах болон биечилж зөвлөгөө өгөх зэрэг хэлбэрээр явууллаа. Энэ удаа амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор заавал хэвшүүлэх 21 дадалыг хэрхэн өөртөө болон гэр бүлдээ хэвшүүлж хэрэгжүүлэх талаар сургалт суртачилгааг голлон явуулсан бөгөөд, үүнд амьдралын буруу хэв заншлаас татгалзах тухай болон зөв хоололт, эмийн зохистой хэрэглээ, стрессээс сэргийлэх болон стресс тайлах аргуудын талаар эрүүл мэндийн зөвлөгөө, зөвлөмж бэлтгэн 1000 ширхэгийг үнэ төлбөргүйгээр иргэдийн гарт хүргэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23044
0 эможи
keyboard_arrow_up