Улаанбурхан өвчний 17000 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 17083 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3953 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Дэлхий дахинд:
Ойрхи-Дорнодын Коронавирүст халдвар:
БНСУ-д нийт 162 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 11.3%.
-5,586 ойрын хавьтал (5,238 гэрийн хяналт; 348 эмнэлэгт)-ыг илрүүлэн хяналтад авсан байна.
Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ
Хилийн нэвтрэн орох цэгийн хяналт:
6 дугаар сарын 17-нд БНСУ-аас нийт 508 зорчигч ирж,эрүүл мэндийн хуудас бөглөсөн байна. Ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг бүхий зорчигч байхгүй.
Эх сурвалж: МХЕГ
Эбола вирүст халдвар:
2015 оны 06 дугаар сарын 14-ний байдлаар 27406 тохиолдол, 11233 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Гвиней, Сьерра-Леон улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 33 хүн шинээр мэдээлэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ