Элэгний С вирустай иргэд цахимаар бүртгүүлнэ
Монгол Улсад 2013 оны байдлаар элэгний С вирустэй 200 мянга гаруй иргэн бүртгэгджээ. Эдгээрийн 50 мянга гаруй нь нэн шаардлагатай эмчилгээ хийлгэж, эм хэрэглэх хэмжээний хүнд өвчтэй юм.
Тиймээс Канад улсад үйлдвэрлэн оруулж ирж буй элэгний С вирусын эсрэг Харвони эмийг нэн даруй хэрэглэх шаардлагатай иргэдийн нэгдсэн бүртгэлийг цахимжуулж байгаа аж. Элэгний С вирусээр өвчилсөн, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийн бүртгэлийг цахимаар авч байна.
Элэгний архаг С вирустэй иргэдийн хувьд одооноос өрхийн эмнэлэгтээ хандаж шинжилгээ өгөх замаар бүртгүүлнэ. Ингээд өрхийн эмнэлгийн мэдээллийг цахим системд оруулах замаар Харвони эмийг нэн тэргүүнд хэрэглэх шаардлагатай иргэдийн жагсаалтыг гаргах юм.
Элэгний С вирусын эсрэг Харвони эм нь уг өвчнийг бүрэн устгана хэмээн албаныхан тайлбарлаж байгаа. АНУ-ын “Gilead Sciences” компани Харвони эмийг Канадын үйлдвэрт үйлдвэрлүүлж буй. Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд Харвони эмийг оруулж, эмийн жагсаалтад бүртгүүлсэн билээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)