Улаан бурханы 16500 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
![](https://websites.mn/arslan/assets/images/20150616/c0b06548323b585122d9e23d450d9055_x3.jpg)
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 16573 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 773 хүн лабораторийн шинжилгээгээр, 3075 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Дэлхий дахинд:
Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:
БНСУ-д нийт 150 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 16 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 10.6%.
4,856 ойрын хавьтлаас 4,491 гэрийн хяналтад; 365 эмнэлэгт хянагдаж, 607 хүнийг хяналтаас гаргасан.
Самсунг медикал эмнэлгийн үйл ажиллагааг хаасан
Дэлхий дахинд 1304 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 461 хүн нас барсан (НБТ=35.3%)
Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ
6 дугаар сарын 15-нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр 485 зорчигч ирж, эрүүл мэндийн асуумж судалгаанд хамрагджээ. Халуурсан болон ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэгтэй зорчигч байхгүй байна.
Эх сурвалж: МХЕГ
Эбола вируст халдвар:
2015 оны 06 дугаар сарын 07-ний байдлаар 27336 тохиолдол, 11222 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)