Элэгний С вирусийг эмчлэх Харвони эмийг Монголд нийлүүлэхээр болжээ

2015 оны 6 сарын 10

АНУ-ын Гилеад Сайнсес Инк компанийн удирдлагууд элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол улсад 400 ам.доллараар нийлүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэнд,спортын яам АНУ-ын Гилеад Сайнсес Инк компанийн хооронд элэгний архаг С вирүсийн халдварыг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэхэд хамтран ажиллахаар “Санамж бичиг”-т ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ганчимэг, АНУ-ын Гилеад Сайнсес Инк компанийн захирал ноён Аарон Бримкворф нар гарын үсэг зурлаа.

 

      Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Санфранциско хотод айлчлах үеэрээ "Gilead Scienses" компаны төв байранд элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ эмийг Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар анхны уулзалтаа хийж байсан нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22803
0 эможи
keyboard_arrow_up