"Автомашингүй өдөр"-ийг “Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлье” уриан дор тэмдэглэж байна
Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар "Авто машингүй" өдрийн арга хэмжээг нээж үг хэллээ. Энэ жил авто машингүй өдрийг "Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлье" уриан дор тэмдэглэж байна. Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан болоод байгаа зам тээврийн осолд өртөж байгаа бага насны хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүдийн хараа хяналт, жолооч нарын хайхрамжгүй байдал, замын хөдөлгөөн, явган зорчигчийн дүрмээ биелүүлэхгүй байгаагаас үүдэлтэй.
Хүүхэд багачууд энэ өдөр жолооч нарыг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байлаа.
Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэнд спортын яамны харьяа Нийслэлийн эрүүл мэндийн газар болон ГССҮТ-ийнхөн оролцож осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан болоод байгаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмжийн олон нийтэд өгч байна. ГССҮТ-д "Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 308.189.129 тоот тушаалаар байгуулагдсан Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв өнөөдөр төв Чингисийн талбай дээр ажиллаж иргэдэд мэдээлэл түгээж байна.
Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулдагтай холбогдуулан 06 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгодог бөгөөд тэр өдөр нь өнөөдөр тохиож байна.